“Сүхбаатар-Мэргэн бууч” тэмцээн эхэллээ

15 дахь жилдээ зохиогдож буй “Сүхбаатармэргэн бууч” тэмцээн өчигдөр эхэллээ.
15 дахь жилдээ зохиогдож буй “Сүхбаатармэргэн бууч” тэмцээн өчигдөр эхэллээ. Уг тэмцээнд нийслэл болон орон нутгийн 90 гаруй тамирчин 10 төрлөөр гурван өдрийн турш авьяас чадвараа сорино. Өчигдөр хийн гар бууны төрөл явагдаж тэргүүн байрт Ц.Мөнхзул, дэд байрт Т.Баярмаа, гуравдугаар байрт Г.Гантуул нар тус тус шалгарсан байна. Уг тэмцээн нь тамирчдын хувьд олон уралдаан тэмцээний гараа болж өгдгөөрөө онцлогтой юм. Тус спортыг сонирхон хичээллэх хүний тоо ихэссэн ч материаллаг бааз, хөрөнгө санхүү ихээхэн шаарддаг юм байна.
Энэхүү асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж өгөх зорилготойгоор “Сүхбаатармэргэн бууч” тэмцээнийг 1997 оноос хойш “Монголын үнэн” сонин ивээн тэтгэж ирээдүйн олимпийн эздийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)