У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо

 

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.

Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, арл түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно" гэлээ.

Б. Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.185.168)

    2017-10-04

    Баяр хүргэе. Сайн ажиллаарай. Нам дотор жаахан эвгүй л юм болж байна . Зөвшилцөж залруулах нь хамгийн чухал асуудал шүү дээ

  • иргэн (202.70.34.115)

    2017-10-04

    танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе, Монгол улс маань хятадын эрлийз удирдагчдаас салсны давхар баяр юи даа, зоригтой ажиллаарай....................