Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.26.194.203)

    2017-10-09

    үнэн шүү үнэн шоронд хий тэгж шударга төр болж магад

  • ШУДАРГА ШОРОНД ХИЙ (103.26.194.203)

    2017-10-09

    БАЯР ХҮРГЭЕ ХҮРЭЛСҮХ Д ОДООЛ ЭЛБЭГДОРЖ БАЯР ЭНХБОЛД БАДАНЖУНАЙГ ШОРОНД ХИЙЖ МАНАНГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХУЛГААЧИД ТА ХОЁРЫН ЭСРЭГ ЖИНХЭН ИНЭЭЖ БАЙГААД ХАРААС ЧИН ХУТАГ ШААХ ХҮМҮҮС ШААЖ Ч БАЙСАН АЛУУРЧИД ЛУЙВАРЧИД ШҮҮ АНХААР ШОРОНД ХИЙХГҮЙ Л ЮМ БОЛ ХОР НАЙРУУЛСААР Л БАЙНА МОНГОЛЫГ ЗАРСАН НАЙМААЧИД С ЗОРИГ КАПЛАГИЙН ХЭРЭГ БИЙ ШҮҮ ЭЛБЭГДОРЖИД БАЯР ОФФШОР ХАУС ХУЛГААЧ ЛУЙВАРЧИН ХОРЧИН ХҮН ЭНЭ НОХОД ТӨРӨӨС ЗАЙЛАХ ТӨРД ОРОХ ХҮМҮҮС ХЭЗЭЭЧ БИШ ШОРОНД ОРОХ Л ХҮМҮҮС ГЭДЭГИЙГ ХАТУУ САНЖ ЯВ АМТАЙ БОЛГОН ХЭЛДЭГ ЮМ ШДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ