Жүдочид номоо танилцуулна

Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюушийн "Жүдо барилдааны ур чадвар, арга ухаанд суралцахуй" номыг туурвисан бол гавъяат тамирчин Б.Буядаа "Жүдо бөхийн барилдааны мэх, заах арга зүй" хэмээх сурах бичгийг уншигчдын гар дээр тавихад бэлэн болгожээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюушийн "Жүдо барилдааны ур чадвар, арга ухаанд суралцахуй" номыг туурвисан бол гавъяат тамирчин Б.Буядаа "Жүдо бөхийн барилдааны мэх, заах арга зүй" хэмээх сурах бичгийг уншигчдын гар дээр тавихад бэлэн болгожээ. Мөн жүдо бөхийн ОУХМ, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Г.Эрдэнэбат жүдо бөхийн мэх, техникийг зурагтайгаар нарийвчлан тайлбарласан "Жүдо" ном бүтээснээ уншигчдад танилцуулах аж. Дөнгөж хэвлэлтээс гараад буй дээрх гурван номыг өнөөдөр 11.00 цагаас  Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд сэтгүүлчдэд танилцуулах юм байна.

    Э. Саран

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)