Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа
- 2017-10-05
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаанаа хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн болон НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцсэн юм.
Ийнхүү 5 бүлэг бүхий Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд буюу өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)