Дараагийн НИТХ-ын даргыг өнөөдөр сонгоно

Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинэ даргаа тодруулна. Ерөнхийлөгчийн сонгуульд хотын дүүрэгт МАН ялагдсан хариуцлагыг хүлээж, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан. Түүний нэр 60 тэрбумын гэх асуудалд орооцолдсон бөгөөд намынхных нь зүгээс ажлаа өгөхийг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шахаж, шаардаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд огцруулах бичиг өргөн барьсан. Харин Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө гаргаж, түүний хүсэлтийг олонх дэмжсэн юм.

Ц.Сандуйгийн орыг хэн залгамжлах вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Өмнө нь НИТХ-ын дарга хэн болохыг хэн ч тоодоггүй байсан бол энэ удаад эрх баригч намынхан дунд өрсөлдөөн ширүүн байгаа юм.

НИТХ дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг нэр дэвшүүлж, саналын тоо  хоёр ч удаа тэнцээд байна. Саналын тоо тэнцсэнтэй холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа ажлын тав хоногоор завсарлага  авсан бөгөөд өнгөрсөн тав дахь өдөр хугацаа нь дууссан. Тиймээс өнөөдөр хоёр нэр дэвшигчдийн саналын тоо тэнцвэл холбогдох журмын дагуу шинээр нэр дэвшигч тодруулан, санал хураалт явуулна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)