Махны үнийг ченжүүд тогтоож байна
- 2017-10-09
- Нийтлэл
- 3

Өөрөөр хэлбэл, нэг хүнд 20 орчим толгой мал ногдоно. Энэхүү үзүүлэлтээс харвал ард түмэндээ боломжийн хямд үнээр махаа борлуулах бүрэн боломжтой. Гэтэл энэ нь биелэгдэшгүй зүйл мэт. Өнгөрсөн долоо хоногт мах, ногооны үнэ тогтвортой байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэдний хийсэн судалгаагаар энэ сарын эхний долоо хоногт “хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5910 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7000 төгрөг. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.5 хувиар буюу 180 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 90 төгрөгөөр буурсан байлаа. Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу кг нь 5400 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7300 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар буюу 235 төгрөг, хонины цул махны үнэ 2.2 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.
Жил бүрийн өдийд уг нь махны үнэ буурдаг. Гэтэл махны үнэ буурахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Тиймээс бид бодит байдал дээр махны үнэ ханш ямар байгааг бататгахаар нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд тооцогддог Дэнжийн 1000- ын “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Биднийг өглөөний 07.00 цагт очих үед аль хэдийнэ тус захын үйл ажиллагаа жигдэрч, мах авахаар зорин ирэх хүмүүс ч олширсон байв.
“Хүчит шонхор” худалдааны төвийн хашаанд портер, микро, бүр жижиг оврын Приус автомашины ачааны хэсэгт ч мах борлуулж байв. Хонь, ямааны гулууз, адуу, үхрийн өрөөл махыг ченжүүд болон малчид энд борлуулдаг аж. Тэднээс жижиглэнгээр худалдаа хийдэг хүмүүс худалдан авдаг байна. Хонины нэг гулууз мах хамгийн багадаа 16 кг байх бөгөөд том нь 25 кг хүрдэг байна. Тус захад бөөний үнээр нэг кг хонь, ямааны мах 2800-3200 төгрөгийн ханштай байлаа. Үүнийг өнгөрсөн хоёр жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин адуу, үхрийн мах гулуузаараа кг нь 3500-3800 төгрөгийн ханштай байв. Эндээс голдуу зоогийн газар, ресторан, супермаркетууд махыг бөөнөөр нь авахаас биш энгийн иргэд тэр бүр авдаггүй гэнэ. Иргэд голдуу жижиглэнгээр л авдаг юм байна. Тиймээс махны жижиглэнгийн үнэ хэд буйг сонирхлоо.
Тус худалдааны төвийн урд хэсгийн чингэлгүүдэд зоорийн гулууз махны худалдаачид байрлажээ. Энд ихэвчлэн хонины гулууз мах худалдаалж байсан бөгөөд махны үнэ кг нь 3500-3800 төгрөгийн ханштай байлаа. Тэд малчдаас худалдаж авсан махаа 300-500 төгрөг нэмж зарж буй нь энэ. Тус хэсгийн худалдаачид “Max- ны үнэ тарган туранхайгаасаа хамаарч янз бүр байгаа. Өөх сайтай, тарган, шинэ мах кг нь 3800 төгрөгийн үнэтэй. Бид үнэ нэмж зарахгүй байгаа” гэсэн юм. Харин тус худалдааны төвийн жижиглэнгийн тасагт махны үнэ малчдын зарж буй үнээс нэг дахин их буюу хонь, ямааны мах 5400- 6000, адуу үхрийн мах 7000-7200 төгрөгийн ханштай байлаа. Ястай, цул, шинэ хуучнаараа ангилагдан үнэ нь 200-300 төгрөгийн зөрүүтэй байсан юм. Тиймээс махны үнийг ченжүүд тогтоож байна гэхэд хилсдэхгүй. Тус тасгийн худалдагч Н.Цэгмэд “Нэг үеэ бодвол жижиглэнгийн махны үнэ буурсан. Өмнө нь адууны цул мах 8000-8500 хүрсэн. Одоо буураад 7000-7500 боллоо. Махны үнэ янз бүр байгаа. Махныхаа сайн муугаас хамаараад харилцан адилгүй үнэтэй зарагдаж байгаа боловч энэ жил махны үнэ харьцангуй буурсан. Бид цул махаа 7500 төгрөгөөр зарж байна. Сайн тарган мах нь 8000 хүрч байгаа. Гэхдээ иргэдийн худалдан авалт муу байна. Хэдий ингэж буурч байгаа ч ес эхлээд, мах ховордоод ирэхээр эрэлт ихсэж яалт ч үгүй үнээ нэмэхээс өөр аргагүй болдог. Гадуур махны үнэ огцом хямдраад байхад махны ченжүүд үнээ бууруулахгүй, харин ч өсгөөд байна гэсэн яриа их байдаг. Гэхдээ яг үнэндээ тийм биш шүү дээ. Бид малчдаас хэдэн төгрөгөөр авна, түүн дээрээ хэдэн төгрөг л нэмж зардаг. Тэглээ гээд бидэнд ч бас тийм их нөлөөлөөд байгаа юм алга. Харин жижиг дэлгүүрүүд биднээс хямд үнээр аваад буцаагаад зарахдаа үнэтэй зардаг” гэв.
Энэ жил ихэнх нутагт ган гачиг болж, өвөлжилт хүндрэх эрсдэлээс шалтгаалж зуднаас урьтаж малаа цөөлөх гэсэн сонирхолтой малчид их байгаатай холбоотойгоор махны нийлүүлэлт 30 орчим хувиар нэмэгдсэн гэдгийг ченжүүд онцолж байлаа. Гэхдээ махны үнэ буурсан ч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байгааг тэд учирлаж байв. Бодит байдал дээр тэд малчдаас таван алхмын цаанаас хямд үнээр авсан махаа нэг нугалж зарж буй юм. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Л.Дорж “Хүмүүсийн яриад байгаа шиг махны үнэ хямдарсан зүйл надад л лав мэдэгдэхгүй байна. Худалдагчид буурсан л гэх юм. Бидэн шиг завгүй, машингүй хүмүүс тэр хямд газраас нь очоод махаа авч чадахгүй юм. Ойролцоох хүнсний дэлгүүрээсээ л жижиглэнгээр авдаг. Хонины мах 3000 болсон л гээд байсан. Би бол 5200 төгрөгөөр авч байна” гэв. Харин Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин Х.Тогтохсүрэн “Энэ жил нэлээд хатуу өвөл болох шинжтэй. Тиймээс малчид малаа цөөлж, маш ихээр мах оруулж ирж байна. Махны нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнэ буурч, бид нэг кг хонины махыг 2500- 2800 төгрөгөөр борлуулж байна” гэсэн юм.
Б.Мөнх-Эрдэнэ
МОНГОЛЫН ҮНЭН

Сэтгэгдэл (3)
Muhammed Emir Harun (81.92.200.229)
We Facilitate Bank instruments SBLC for Lease and Purchase. Whether you are a new startup, medium or large establishment that needs a financial solution to fund/get your project off the ground or business looking for extra capital to expand your operation,our company renders credible and trusted bank guarantee provider who are willing to fund and give financing solutions that suits your specific business needs. We help you secure and issue sblc and bank guarantee for your trade, projects and investment from top AA rated world Banks like HSBC, Barclays, Dutch Ing Bank, Llyods e.t.c because that is the best and safest strategy for our clients.e.t.c DESCRIPTION OF INSTRUMENTS 1. Instrument: Funds backed Bank Guarantee(BG) ICC-600 2. Currency : USD/EURO 3. Age of Issue: Fresh Cut 4. Term: One year and One day 5. Contract Amount: United State Dollars/Euros (Buyers Face Value) 6. Price : Buy:32%+1, Lease: 4%+2 7. Subsequent tranches: To be mutually agreed between both parties 8. Issuing Bank: Top RATED world banks like HSBC, Barclays, ING Dutch Bank, Llyods e.t.c 9. Delivery Term: Pre advise MT199 or MT799 first. Followed By SWIFT MT760 10. Payment Term: MT799 & Settlement via MT103 11. Hard Copy: By Bank Bonded Courier Interested Agents,Brokers, Investors and Individual proposing international project funding should contact us for directives.We will be glad to share our working procedures with you upon request. Name: Muhammed Emir Harun Contact Mail :info.financewizardltd@gmail.com Skype: info.financewizardltd@gmail.com
SARAH WILLIAMS (197.210.44.95)
Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.
SARAH WILLIAMS (197.210.44.95)
Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.