Өнөөдрийн чуулганаар үлдсэн долоон сайдыг томилно

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Чуулганы хуралдаанаар томилогдоогүй үлдсэн долоон сайдыг үргэлжлүүлэн томилох юм.

 

Өчигдрийн хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, ХНХ-ын сайдаар С.Чинзориг нарыг томилсон юм.

 

Чуулганы хурал  10.00 цагаас Барилга хот байгуулалтын сайдын томилгоогоор эхэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)