БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар  Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Барилгын салбарт тулгамдаад байгаа газар зөвшөөрөл олгох, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх,  гэр хорооллыг барилгажуулах гээд олон асуудлыг анхааралдаа авч цэгцлэхийг санууллаа.

БХБ-ын сайдад нэр дэвшигч Х.Баделхан гишүүдийн асуултад хариулж, холбогдох  асуудал анхаарал хандуулж ажиллахаа хэллээ.

Ингээд санал хураалт явагдаж гишүүдийн 87.5 хувийн  саналаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо. Дараагаар нь БСШУС-ын сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)