Модон бөмбөгийн хэрэглэл гардууллаа

Олон улсын модон бөмбөгийн холбооноос Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоонд өнгөрсөн 9 сард олон улсын тэмцээнийг тус аймагт амжилттай зохион байгуулсныгОлон улсын модон бөмбөгийн холбооноос Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоонд өнгөрсөн 9 сард олон улсын тэмцээнийг тус аймагт амжилттай зохион байгуулсныг үнэлэн нэг сая 200 төгрөгний 4 ком модон бөмбөгийн хэрэгсэл болох цохиур, бөмбөг, хаалга зэргийг 10 сарын 26 ны өдөр хандивлан өглөө. Хандивыг  Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын модон бөмбөгийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Спортын төв ордонд Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Д.Гантөмөр, тэргүүлэгч гишүүн Д.Цэрэнболд, Т.Бат-Очир нарт гардуулан өглөө.

Монголын Модон бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоо, “Залуу Монгол” корпорациас  хамтран өнгөрсөн 9 сарын 15-17-ны өдрүүдэд Дархан хотын модон бөмбөгийн талбайд Монголын модон бөмбөгийн нээлттэй олон улсын 4 дүгээр тэмцээнийг амжилттай зохион байгуулж ОХУ, Тайвань, Казакстан, Герман, Монгол зэрэг орны 140 орчим баг тамирчид оролцож ур чадвараа сорьсон юм.

Тус тэмцээнийг Олон улсын модон бөмбөгийн холбооны техникийн төлөөлөгч Ник Хуан уригдан  ирж оролцон өндөр зохион байгуулалттай болсон гэж үнэлсэн юм.Цаашид энэхүү спортын хэрэглэлийг Дархан-уул аймагт байнгын үйл ажиллагаатай модон бөмбөгийн талбайд ашиглан ххүхэд, залуучуудад зааж сургах, чөлөөт цагийг нь өнгөрүүлэхэд хэрэглэх, тамирчдыг бэлтгэх ажилд ашиглахаар болсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)