ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тамга тэмдэгээ хүлээн авлаа

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)