Төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил үргэлжилж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 322 мянган саналыг хүлээж авсан билээ.

Дээрх саналыг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулаад байна.

Энэ хүрээнд хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг нэгтгэж, ангилах ажил өнөөдөр (2017.10.25) үргэлжилж байна.

Төсөлд тусгагдаагүй нийт 80 мянга гаруй санал байгаагаас  40 мянгыг нь нэгтгэж, ангилаад байгаа юм байна.

Өнөөдөр үлдсэн 36 мянган саналыг нэмж ангилахаар ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)