С.Батболд нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо
- 2017-10-27
- Улс төр
- 2

Нийслэлийн МАН ын хороо шинэ даргаа сонгожээ. Өчигдөр тус хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг 100 хувийн саналаар Нийслэлийн МАН ын хорооны дарга болгосон байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сандуй НИТХ дарга болон намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлээд байсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН ын хорооны даргыг чөлөөлөх болон шинээр сонгох ажлыг зохион байгуулах үүргийг тус хорооны тэргүүлэгчдэд өгсөн байна. Өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгожээ. МАН-ын дүрмээр бол ялсан намын дарга нь хотын дарга болдог уламжлалтай.
Үе Үеийн хотын дарга нар МАН-аа удирдаж ирсэн. Тиймээс энэ уламжлал, дүрмээ даган хотын дарга Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгосон байна. Сундуйн Батболд нь УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдож байсан. Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж байсан. Улс төр болоод төрийн ажлын дадлага туршлага өндөртэй гэж үзэн ийм шийдвэр гаргасан.
Нийслэлийн намын даргын ажлыг салгасанаар хот хоёр толгойтой болж төрийн болон намын ажлууд ч гацах нь ихссэн гэж ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хотын хөгжил болон ирэх сонгуулиа бодсон ч улс төрийн хувьд зөв, нэр хүндтэй хүнийг тавих нь зөв гэж үзжээ.
Нөгөө талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдын хотын хөгжлийн төлөө хийж байгаа ажлууд нь ч үр дүнтэй байгааг ч онцолсон байна.

Сэтгэгдэл (2)
(185.76.10.176)
Za chamd 2hon jiliin hugatsaaa baina sain jargaad aw 2020 ond chi yu udirdaj chadax yum be ineed hureed bxin muu bogs doloogch
зочин (202.9.40.152)
ниислэлд нам гутамшигтайгаар ялагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн биз дээ