НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч суухаас 27 төлөөлөгч буюу 57.8 хувийн ирцтэй эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” буюу гуравдугаар асуудлыг хамгийн эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасан нь олонхийн саналаар дэмжигдсэнээр хэлэлцэх асуудалд өөрчлөлт орлоо. Хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)