МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 50 минутад эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүсэлтийн дагуу тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 

 
 
 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.5.88)

    2017-10-31

    Уучлаарай наад хун чинь бас МУИС д ЭЗО н багш хийж явсан сийрэг толгой шуу ямар ч л байсан зика вирусээс л дээр

  • ард (103.229.122.239)

    2017-10-31

    Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй амьтан байдаг юм уу. Ичих булчирхай гэж байдаг бол өөрөө сайн дураараа засгаас зайлаач ээ нүдний булай минь

    Зочин (103.229.122.239)

    2017-10-31

    Уучлаарай наад хун чинь бас МУИС д ЭЗО н багш хийж явсан сийрэг толгой шуу ямар ч л байсан зика вирусээс л дээр