“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх онд хэрэгжиж эхэлнэ
- 2017-11-01
- Улс төр
- 0

Хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих зорилгоор 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж болох сар бүр 50 мянган төгрөг олгох "Цалинтай ээж" хөтөлбөр 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 81 тэрбум төгрөгийн зардлыг 2018 оны Улсын төсөвт суулгасан байна.
Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгоход зориулж 15.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаад байна. Монгол улсын хэмжээнд гурав болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянган иргэн байдаг. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд улирал бүр 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах юм байна.
0-3 настай эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгоход зориулж нийт 96.8 тэрбум төгрөгийг 2018 оны Улсын төсөвт суулгаж өгчээ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)