Нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулав

 

Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/10 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд шалгалт явууллаа.

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар энэ оны арарвдугаар сард явуулсан юм. Шалгалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрсэн ба тухайн зөрчлийг газар дээр нь хуулуулж, арилгуулан ажиллалаа гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)