Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцсон юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьсаны дараа үг хэллээ. 

Ингээд 2017 оны улсын төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэл нь  тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 85 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. 

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)