МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

МАН-ын анхдугаар бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгосон юм. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улируулан сонгохоор МАН-ын дарга нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнайг нэр дэвшүүллээ.

Улмаар санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ. 

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)