“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.

 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа.

  Ард иргэд, аж ахуй эрхлэгчидтэй уулзан, санал бодлыг нь сонсож, асуудлыг нь амьдралд ойрхон, бодитойгоор шийдвэрлэх, зөвшөөрөл, гэрчилгээ, мэдэгдэл олгох зэргээ хялбаршуулж, хугацааг нь богиносгох, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулж байхыг зөвлөв.

Улсын байцаагч өөрөө мэдлэг боловсрол сайтай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байж бусдаас хууль, дүрэм, журам сахин биелүүлэхийг шаардах эрхтэй гэдгийг ч санууллаа.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд иргэдийн ажиллаж амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөлмөр, хүрээлэн буй орчны аюулгүй байдал улсын байцаагч нараас шалтгаална гэлээ.

Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог хэвээр хадгалах, санхүүгийн хяналтыг энэ байгууллагад буцааж шилжүүлэх, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, нэр бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын барилгыг засварлах, техник хэрэгслийг шинэчлэх зэргийг улсын байцаагч нар хүслээ. Эдгээрийг боломж, бололцооны хэрээр шийдвэрлэнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэлээд Мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)