Ардчилсан намын бүлэг нийслэлийн төсвийг гацаалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч Ардчилсан намын бүлгээс “Сангийн яам нийслэлийн төсвөөс их хэмжээний татаас авч хотын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулсан мөртлөө УИХ-ын гишүүдийн тойрогт гурван тэрбум төгрөг баталсныг хууль бус гэж үзэж байна” хэмээн завсарлага авлаа. Нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс 2018 оны төсвийг цаг алдалгүй хэлэлцэх саналтай байгаа бөгөөд ингэж ажлыг хойшлуулснаар дүүргүүдийн төсвийн асуудал гацаанд ороод байна гэдгийг онцолж байна. Хуулийн дагуу нийслэлийн төсвийг 2017 оны арванхоёрдугаар сарын 25- ны дотор өргөн барьж хэлэлцэн батлах ёстой. Хэдий цаг хугацаа давчуу байсан ч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хугацаандаа багтаж нийслэлийн 2018 оны нийслэлийн төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлэн НИТХ-т өргөн барьсан юм. Өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт зэргийг хэлэлцэж батлах ёстой байсан ч АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү завсарлага авснаар нийслэлийн ирэх оны төсвийн төсөл гацаанд орлоо.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)