Монгол улс оффшор бүсүүдийн “хар жагсаалт”-нд оржээ
- 2017-12-06
- Улс төр
- 0

Европын Холбоо анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Уг “хар жагсаалт”-д 17 улс багтсан талаар Францын Холбооны Сангийн сайд Бруно Ле Майр мэдэгдэв. Сонирхолтой нь энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна.
“Хар жагсаалт”-д багтсан орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа гэнэ. Европын холбоо ирэх долоо хоногт “хар жагсаалт”-д багтсан орнуудад хориг арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэхээр болжээ.
Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:
Америкийн Самоа
Бахрейн
Барбадос
Гренада
Гуам
Өмнөд Солонгос
Макао
Маршаллын арлууд
Монгол
Намиби
Палау
Панам
Сэйнт Лусиа
Самоа
Тринидад ба Тобаго
Тунис
АНЭУ
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)