Оюутнууд спортын арван төрлөөр өрсөлдөнө
- 2012-02-02
- Спорт
- 0
2012 онд Монголын оюутны спортын холбооноос оюутны улсын аварга
шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болжээ.
2012 онд Монголын оюутны спортын холбооноос оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнүүд нь оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээлүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхолыг өрнүүлэх, нийтийн биеийн тамирийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Тус тэмцээнүүдийг БСШУЯ, Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод, их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран зохион байгуулах юм байна. Төрөл тус бүрт орж багийн болон хувийн дүнгээр эхний гурван байр эзэлсэн тамирчин, дасгалжуулагч багш, багийн спортын төрлийн тамирчдыг Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна.
Тэмцээнүүдийн хуваарь:
№ Спортын төрлүүд Хугацаа Явагдах байр
1. Воллейбол 02 сарын 01-05 МУИС-ийн ЭЗС-ийн заал
2. Гандбол 03 сарын 09-10 МУБИС-ийн БТС-ийн заал
3. Шатар 03 сарын 09-13 "Засагт Хан" дээд сургууль
4. Жудо 03 сарын 21-23 СТО-ны "Б" заал
5. Заалны хөл бөмбөг 04 сарын 25-27 УБДС-ийн заал
6. Ширээний теннис 04 сарын 27-28 "Оч" клубын байр
7. Модон бөмбөг 05 сарын 04-05 "Монгол Шилтгээн"-ний талбайд
8. Аялал 05 сарын 04-06 Маршрутыг тухайн үед нь
9. Нийтийн гүйлт 05 сарын 06 (Бямба гараг) Сүхбаатарын талбайд цугларна
10. Сагсан бөмбөг 05 сарын 07-11 ШУТИС, ХҮДС

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)