Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо
- 2017-12-15
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Б.Хурцын тухайд тусгай чиг үүргийн алба хашиж байсны хувьд улсын нууцтай холбоотой асуудал сөхөгдөн хэмээн О.Баасанхүү гишүүн хуралдааныг хаалттай явуулах горимын санал дэвшүүлснийг гишүүд дэмжлээ.
Хаалттай хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг гишүүдийн олонх буюу 90 орчим хувь нь дэмжлээ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)