Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч Х.Баттулгын эрхэнд халдсан зүйл байхгүй
- 2017-12-20
- Улс төр
- 3

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд үндсэн зургаан бүлгийн 20 орчим асуудалд өөрчлөлт оруулахаар тусгасан. Үүний дунд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн заалт орсон бөгөөд олон нийтийн хэлэлцүүлгээр уг хэсэгт 280890 иргэн санал өгснөөс 150237 нь дэмжсэн юм. Харин өнгөрсөн даваа гарагт болсон “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэж шүүмжлэх хүмүүс байсан. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Х.Баттулга Ерөнхийлөгч болсон болохоор хууль санаачлах эрхийг нь хасах гээд байна гэж хүмүүс ойлгоод байна. Тийм биш юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасвал 2021 оны долоодугаар сараас хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын эрхэнд халдсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ- ын гишүүний халдашгүй байдлыг давуу тал болгон ашиглах явдлыг хөндөх ёстой. УИХ-ын гишүүд бүрэн эрх, халдашгүй байдлаа ашиглан хууль хяналтын байгууллагаас шалгахаар дуудахад нь очихгүй байх тохиолдол гардаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөр хэн ч бай очдог л байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
М.ЭНХ

Сэтгэгдэл (3)
Zochin (139.5.218.181)
Ene neg bugs doloogchiig darhanluu ni huuguud zailuulaasai hongoriin hogi....
zochin (202.9.40.130)
ene bas zewuun huwirch chaddg horchin nuhur hongoriig horduuldag ni yu ch bish
(202.21.100.210)
nogoo xen bilee gaga xochit ter noxor shalguulj unen zovoo togtoolgosonuu Xyarvaa guai