У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Ц.Сүхбаатар “МАхХ нь 2017 оны 6 дугаар сард өндөр настны тэтгэврийг дунджаар 20 хувь нэмэгдүүлэх санал, тооцоо судалгааг Засгийн газарт оруулсан. Энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар 7 дугаар сарын эхээр хэлэлцэж, 2018 онд тэтгэврийг 20 хувь хувиар нэмэгдүүлэхэд 160 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдахаар хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, 2018 оны төсвийн төсөлд тусгасныг тухайн үедээ ахмадууд бүгд сонсч мэдсэн. Тийм учраас 8 хувийн нэмэгдлийг ахмадууд бухимдалтай хүлээн авч байгаа” гээд шинэ Засгийн газар өндөр настан ахмадуудын талаар ямар арга хэмжээ авах болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгааг сонирхлоо.

Тэрбээр мөн Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг илэрхийлээд Ахмадын ордон, өргөө, танхим байгуулах, орон нутгийн төсөвт ахмадын хуулийг хэрэгжүүлэх зардлыг тусгах зэрэг олон асуудал байгаа учир Ерөнхий сайдаар албан даалгавар гаргуулах санал гаргав. Түүнчлэн 2018 онд бэлтгэлээ сайтар хангаж, шаардагдах хөрөнгийг төсөв төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр 2019 оныг Ахмадын жил болгон зарлах саналыг Ерөнхий сайдад уламжиллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах арга хэмжээ авахаар заасныг үе шаттай хэрэгжүүлнэ. 2018 оны хувьд тэтгэврийг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 109 тэрбум төгрөг тусгагдсан. Энэ хөрөнгөнд багтаан үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ. Харин 2019 оноос тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, зөрүүг аажмаар арилгах асуудлыг эдийн засгийн тогтвортой өсөлт, хөрөнгийн эс үүсвэр бий болсон нөхцөлд ОУВС-тай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэв. Мөн төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагууд Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, ахмад настнуудад анхаарал халамж тавьж ажиллах талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлээд 2019 оныг Ахмадын жил болгох саналыг дэмжиж байна гэв.

Засгийн газрын тэргүүн нийслэлд оршин суугаа 100 мянга гаруй ахмад настны чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэхэд зориулан 2019 онд багтаан Ахмадын ордон барьж байгуулах асуудлыг УИХ, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.212.119.91)

    2017-12-21

    Дэмжтж бна

  • ordon mordon ch yamai tetgevree yadaj 20huvi nemeechee ahmaduud ihenhi ni ulsgulun baina shuudee (202.9.43.184)

    2017-12-21

    zochin