Азийн аваргын төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорчээ
- 2012-02-03
- Спорт
- 0
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16-19-ний хооронд БНСУ-ын Гуми хото болох юм
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16-19-ний хооронд БНСУ-ын Гуми хото болох юм. Тус тэмцээнд оролцох манай улсын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Даваасүрэн тэргүүтэй эмэгтэй найман тамирчин багтжээ. Харин эрэгтэйчүүдээс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа хүрэл медаль хүртээд ОУХМ Ж.Чулуунбат, тивийн аваргын хүрэл медальт Д.Гомбодорж тэргүүтэй мөн найман тамирчин эх орноо төлөөлөх юм. Сонирхуулахад, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль хүртэж байсан бол эмэгтэйчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийт 41 медаль буюу нийтдээ 120 медаль хүртээд байгаа юм.
UNEN.MN

Сэтгэгдэл (0)