29-р сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ

ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ.

Тэрээр “Ёс зүйн алдаа гаргасан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр шүүхийн байгууллага ажлаас нь хууль бусаар халсан гэх шийдвэр гаргаж, ажилд нь буцаан томилж байгаа нь шүүх тогтолцооны утгагүй асуудал. Тиймээс би ирэх сарын 1-нээс 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Түүгээр зогсохгүй тусгай статустай сургуульд багшлах эрхийг нь хязгаарлана” гэлээ.

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн  захирал асан  Х.Батсайханыг өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар ажлаасаа хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар албан тушаалд нь буцаан томилоод байсан юм.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)