Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийг хэрэгжүүлж эхэллээ

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулсан УИХ-аас өнгөрсөн хугацаанд нийт 525 хууль баталжээ. Үүнээс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх хэд хэдэн хууль бий. Үүний дотор иргэдэд бодит дэмжлэг болох хууль болон нийгмийн халамжийн чиглэлийн шинэ хөтөлбөр, журмыг хэрэгжүүлж эхэлж байна. Монгол Улсын Засгийн газраас санаачилж, 2018 оны Төсвийн тухай хуульд тусгаснаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг энэ оноос хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн энэ оны төсөвт тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар найман хувиар нэмэгдүүлэхээр тооцож тусгасан. Ингэхдээ 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжид 119.5 тэрбум зарцуулахаар тооцсон юм. Гэхдээ тэтгэврийг шат дараатай эсвэл нэг дор нэмэх асуудлыг Засгийн газар тогтооно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байна. Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жилийг нь тооцох юм.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулахаар заасан. Тухайлбал, улсад 20 жил хөдөлмөрлөсний 15 жилд нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 15 жил ажилласнаас 12.6 жилд нь малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоох эрхзүйн орчин бүрдэж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэв. Хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 44.6 тэрбум төгрөг тусгажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (27.123.214.115)

    2018-01-04

    Арай дэндэж байнаа. Малаас өндөр татвар авах хэрэгтэй

  • Зочин (202.70.33.242)

    2018-01-03

    Улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй байж яахаараа тэтгэврийн нас нь 5 жил наашилдаг юм. Өөрийнхөө малыг маллаж байж хүний өмнөөс мал маллаж байгаа юм шиг.