Э.Эрдэнэжамъян: МАХН парламентад суудалгүй нам боллоо

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг маргааш Улсын дээд шүүх хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийлээ. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "О.Баасанхүү, Бямбасүрэн тэргүүтэй хүмүүс хууль бусаар намын хурал хийж, намын даргад бүртгүүлэх асуудлаар Улсын дээд шүүхэд хандаад байна. Улсын дээд шүүх хуулиа барьдаг бол  ямар ч тамга тэмдэггүй, баримт нотолгоогүй, хууль бусаар үйлдсэн хүсэлтийг хүлээж авах ёсгүй байсан. Гэтэл О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх асуудлаар маргааш шүүх хурал хийх гэж байна. Хууль бусаар хурал зохион байгуулсан гэдгийг нотлох олон баримт байна. Түүний нэг нь О.Баасанхүү Төрийн ордонд намын хурал хийх зөвшөөрөл авахдаа хууль тогтоомжийн хэлэлцүүлэг нэрийдлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хандсан байгаа юм. Тэгээд зогсохгүй хурал зохион байгуулахад шаардагдах 18400000 төгрөгийг нэгдүгээр сарын дундуур шилжүүлнэ гэсэн албан бичиг илгээсэн байна. 

МАХН-аас О.Баасанхүүг албан ёсоор хөөсөн. МАХН-ын Бага хурлыг хийж, Хяналт ёс зүйн хороогоор ийм шийдвэр гаргасан. Манай намын гишүүн биш болсон. Бид ийм хүнийг нэр дэвшүүлсэндээ ичиж байна. Харамсалтай нь МАХН парламентад суудалгүй нам боллоо" гэлээ. 

 

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.118.105)

    2018-01-05

    baas hvv ch arail judaggvi zan gargsan daa