Архигүй-Тамхигүй-Хоггүй уриалгад нэгдэцгээе

Пэпси  брэнд нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ирээдүй болсон хүүхэд, залуусыг Архигүй-Тамхигүй-Хоггүй уриалгад нэгтгэж, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх  мөн сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэмжих зорилгыг агуулсан үндэсний хэмжээний 4 лигийг өнгөрөгч оноос эхлэн амжилттай зохион байгуулж байна

Пэпси  брэнд нь Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ирээдүй болсон хүүхэд, залуусыг Архигүй-Тамхигүй-Хоггүй уриалгад нэгтгэж, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх  мөн сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэмжих зорилгыг агуулсан үндэсний хэмжээний 4 лигийг өнгөрөгч оноос эхлэн амжилттай зохион байгуулж байна. Пэпси Хөгжлийн Лиг нь 2011 оны 11 сараас эхлэн зохион байгуулагдаж  байгаа бөгөөд 2012 оны 2 сарын 11-ны өдөр финалийн аварга шалгаруулах тоглолт болж өндөрлөнө. Шалгарсан баг Пэпси Үндэсний Дээд Лиг-т оролцох эрхийн болзлыг хангах аж. Пэпси Оюутны Лиг болон Пэпси хүүхдийн Лиг нь 2012 оны 1-р сараас эхлэсэн бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой. Хүүхдийн Лигийн тэмцээн 7 хоног бүрийн бямба, ням гаригуудад, харин Оюутны Лиг нь мягмар, пүрэв гаригуудад БТС-ийн зааланд тус тус болно. Пэпси Үндэсний дээд Лиг удахгүй 2012 оны 2-р сарын 13-ны өдрөөс эхлэн албан ёсоор эхлэх бөгөөд хүүхэд залуучууд, сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн тамирчдын хамгийн ихээр сонирхож, хүлээлт үүсгэж буй тэмцээн аж. 
UNEN.MN Ч. Батцэцэг 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)