Оюутнууд ирэх сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр 500 төгрөгөөр зорчино

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарлажээ. Тодруулбал, өвлийн улирлын амралт эхэлсэн тул хязгаарлалт нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.

“Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлжээ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна. Учир нь 'Улаанбаатар смарт карт' компанийн хувьд оюутны амралт эхэлж байхад зарим сургуулийн оюутнуудын смарт картыг олгосонтой холбоотой юм байна.

У.УРАНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)