Чөлөөтийн бөхчүүд Киевийг зорилоо
- 2012-02-06
- Спорт
- 0
Украйн улсын Киев хотод болох Украйний алдар бөхчүүд, дасгалжуулагч нарын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХҮIII тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээнд оролцох манай улсын баг тамирчдын хувьд уг тэмцээнээс 2003 онд Гавьяат тамирчин Б. Наранбаатар 55 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байжээ


Украйн улсын Киев хотод болох Украйний алдар бөхчүүд, дасгалжуулагч нарын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХҮIII тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээнд оролцох манай улсын баг тамирчдын хувьд уг тэмцээнээс 2003 онд Гавьяат тамирчин Б. Наранбаатар 55 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байжээ. Шүүгчдийн хувьд Олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр шүүгчээр ажиллах бөгөөд дасгалжуулагчдаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Зэвэгийн Дүвчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нар ажиллах гэнэ. 1994 оноос тогтмол зохиогдож байгаа уг тэмцээнд дэлхийн шилдэг бөхчүүд зодоглодог уламжлалтай бөгөөд одоогийн байдлаар Узбекийн бөх олимп, дэлхийн аварга Артур Таймазов, казакстаны бөх, олимпийн мөнгөн медальт Сослан Тигиев нар ирэхээ мэдэгдээд байгаа аж. Мөн Украйны талаас саяхан И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн олимп, дэлхийн аварга Ирина Мерлени, олимпийн мөнгөн медальт Василий Федоришин, Андрей Стадник, хүрэл медальт Тарас Данько, дэлхийн аварга Ибрагим Алдатов нар багтаж байгаа юм байна. Энэ удаагийн манай эрэгтэй баг тамирчдын хувьд 55 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Төмөрийн Даваахуяг /“Хасу-Мегаватт” клуб, залуучуудын дэлхийн аварга/ 60 кг Олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран /“Хүч” спорт хороо, Азийн наадмын аварга/, 66 кг Олон улсын хэмжээний мастер Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо, оюутны дэлхийн аварга/74 кг Олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегаватт” клуб/74 кг Спортын мастер Чинчулууны Батчулуун /”Хилчин” спорт хороо/
Эмэгтэй баг тамирчдаас
48 кг Гавьяат тамичрин Цогтбазарын Энхжаргал /“Замчин” клуб/, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Азийн хошой аварга/
51 кг Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг /“Хасу Мегаватт” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, залуучуудын ДАШТ- ний хошой хүрэл медальт/
55 кг Спортын мастер Сүндэвийн Бямбацэрэн /”Аварга” БТДС/ , 63 кг Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, дэлхийн аварга/ Олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа /“Хүч” спорт хороо, ДАШТ-ний хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
72 кг Олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг /“Хилчин” спорт хороо, Азийн наадмын аварга/ тус тус оролцож байна.
UNEN.MN Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)