Амгалан орчим агаарын бохирдол хамгийн их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон чанарын индексээс давчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаас агаарын чанарын индекс 500-гаас дээш гарсан тохиолдолд аюултай гэж үзэн, өндөр настан, хүүхдүүдийг гадаа гарахыг хориглодог.

Тэгвэл улсын нийслэл Улаанбаатарын агаарын бохирдол энэхүү үзүүлэлтийг аль хэдийнэ хол хаячихаад байгаа. Гамшигт өртсөн нийслэлчүүд хорт утаагаар уушгиа дүүргэж, хахаж үхэнгээ алдан амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар хотын агаарын чанар ямар байгааг харуулбал бусад улс орон гайхах нь гарцаагүй. Өглөөний байдлаар Амгалан орчим агаарын бохирдол хамгийн их буюу 983 байжээ.

Энэ их бохирдлыг хэзээ арилгаж нийслэлчүүд цэвэр агаараар цээжээ дүүртэл амьсгал юм бол. Магадгүй улс төрийн бохирдол алга болох тэр цагт л утаа, угаар хоёр арилах биз. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)