Монголын оюутны спортын аваргууд тодорсоор байна

Оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээлүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхолыг өрнүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх зорилгоор Монголын оюутны спортын холбооноос  оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг  БСШУЯ, ЗГХА- Биеийн тамир, спортын газар (БТСГ), Монголын оюутны холбоо (МОХ), Монголын оюутны спортын холбоо 
Оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээлүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхолыг өрнүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх зорилгоор Монголын оюутны спортын холбооноос  оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг  БСШУЯ, ЗГХА- Биеийн тамир, спортын газар (БТСГ), Монголын оюутны холбоо (МОХ), Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Спортын холбоод, их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран зохион байгуулж байна. Тэмцээн воллейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, аялал гэсэн 10 төрлөөр явагдана. Нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 01-05-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнийг Волейболын спортын мастер, улсын шүүгч Ц.Батбаатараар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүн ажилласан байна. Оюутны волейболын тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Додоод хэргийн их сургууль, Дархан ХААИС, Улаанбаатар ДС зэрэг их, дээд сургуулиудын оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 260 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай МУИС-ийн баг тэргүүн байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд  Б.Ням дасгалжуулагчтай Э.Уранбаяр ахлагчтай ШУТИС-ийн баг алтан медалийн болзол хангалаа. Байгууллагын дүнгээр:
1.    М.Бат-очир дасгалжуулагчтай  ШУТИС
2.    Н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС
3.    Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай ИЗИС -иуд эхний байрыг эзлэсэн байна .
Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ийн гишүүн, АОАШЭВТ-ний ЗБХ-ны дарга С.Ламбаа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МУ-ын гавьяат тамирчин Ц.Шоовдор, МВХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Энагурэ багийн дарга Жан Жин Хун нар оролцон шагналыг гардуулан өглөө. Дараагийн тэмцээн МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд 03 сарын 9-10-нд гандболын төрлөөр үргэлжлэн явагдах юм байна.

Тэмцээнүүдийн хуваарь:
№    Спортын төрлүүд    Хугацаа    Явагдах байр
1.           Воллейбол    02 сарын 01-05    МУИС-ийн ЭЗС-ийн заал
2.           Гандбол    03 сарын 09-10    МУБИС-ийн БТС-ийн заал
3.           Шатар    03 сарын 09-13    "Засагт Хан" дээд сургууль
4.           Жудо    03 сарын 21-23    СТО-ны "Б" заал
5.           Заалны хөл бөмбөг    04 сарын 25-27    УБДС-ийн заал
6.           Ширээний теннис    04 сарын 27-28    "Оч" клубын байр
7.           Модон бөмбөг    05 сарын 04-05    "Монгол Шилтгээн"-ний талбайд 
8.           Аялал    05 сарын 04-06    Маршрутыг тухайн үед нь
9.           Нийтийн гүйлт    05 сарын 06 (Бямба гараг)    Сүхбаатарын талбайд цугларна
10.       Сагсан бөмбөг    05 сарын 07-11    ШУТИС, ХҮДС

 UNEN.MN Ч. Батцэцэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)