ОУ-ын сагсан бөмбөгчид Монголд
- 2012-02-07
- Спорт
- 0
"UB Сuр-2012" олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.
"UB Сuр-2012" олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ. Энэ сарын 12-ыг хүртэл үргэлжлэх тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо, "Пэпси" брэндээс хамтран зохион байгуулж буй юм. Тус тэмцээнд ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскийн шинжлэх ухаан, техникийн академийн баг, БНХАУ-ын Өвөрмонголын биеийн тамирын сургуулийн баг, Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын шигшээ баг, Японы Спорт, шинжлэх ухааны их сургуулийн баг тамирчид оролцох юм байна.
Харин манай улсаас С.Баянцогт дасгалжуулагчаар ахлуулсан сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, дээд лигийн өнгөрсөн жилийн аварга Д.Уртнасан дасгалжуулагчтай "Харцага" багийнхан оролцоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогчоор О.Сайнбаяр, Д.Дэлгэрням, Н.Золжаргал, довтлогчоор ОУХМ Ш.Сэдбазар, С.Өрнүүнбилэг, О.Ууганбаяр, Н.Золжаргал, Ц.Мэргэн, М.Сэргэлэн, Ц.Пүрэвдорж нар багтжээ.

Э. Саран
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)