Гамшигт нэрвэгдсэн нийслэлчүүд
- 2018-02-12
- Улаанбаатар
- 2

Нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ тулж аюулын харанга дэлдсээр байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндэд занхийлж, элдэв төрлийн өвчин тархах болсон. Өвлийн улиралдаа хорт утаагаар уушгиа дүүртэл амьсгалан хордож, өвчний үүр болсон нийслэлчүүдхөөрхийлөлтэй явна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ маш их байна. Тодруулбал, өглөөний найман цагийн байдлаар агаарын чанарын индекс тун муу үзүүлэлттэй гарсан бөгөөд хотын долоон бүсээс ирсэн мэдээллээр агаарын чанар 509-905 байлаа. Энэ нь, их хэмжээний бохирдолтой байна гэсэн үг. Нийт байршилд ДЭМБ-аас гаргасан хортой гэж үзэх хэмжээнээс 8-18 дахин илүү байна. Үүнээс харахад нийслэлд амьдрах иргэд гамшиг байтугай агаараар амьсгалж байгаа хэрэг.
Үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой иргэд гамшиг дунд байгаа нь хуулийн хэрэгжилт үү гэж асуумаар. Хотын утаа, угаарыг арилгах гэж олон жил хууль мөнгө барьж тэмцлээ. Гэвч үр дүн “нойл”. Цаашид хэрхэн тэмцэл хийх вэ гэдэг гаргалгааг төрийн мэргэн түшээд тунгаан сууна. Гамшигт нэрвэгдсэн нийслэлчүүд хэзээ цэвэр агаараар амьсгалдаг болох юм бол.


Сэтгэгдэл (2)
ган (183.81.171.3)
бүхнийг бусдаас эрдэг гаж зангаа гээ. Хот өөрөө бие даасан хууль дүрэмтэй, засаг захиргааны нэгж гэдгийг санах хэрэгтэй. Хөдөө орон нутагт очоод үйл ажиллагаа явуулах гэхээр сум, багийн хурал гээд хүнд суртал их наад зах нь зэргэлдээ сумын малчин айлаа хөөж туугаад татавар нэхээд байдаг шүү дээ. Харин хотруу бол дураараа нүүж ирээд хаа дуртай газраа бууж, цахилгаан, нийгмийн баталгаа нэхэж шантаажлна. Ийм байдлаар хот хаяагаа тэлсээр байгаа нь нэг талаасаа төрийн хүчтэй хариуцлага тооцох механизм сул, нөгөө талаасаа иргэдийн ухамсар, сэтгэхүй доогуур байгаатай холбоотой. Энэ аюулт гамшгийг төр иргэдийн хамтын хүчээр шийдэх л зам бий. Түүнээс гэртээ гал түлчихээд талбай дээр ирээд утаагаа зогсоо гээд хашигчаад гамшиг алга болохгүй.
(122.201.24.244)
Ийм гамшигийн байдалтай болчихоод байхад огт санаа зовсон юмгүй байж хурлаа завсарлуулчихаад хувь хувиа хараад явчихсан түшээд, худлаа ярихаас хэтрэхгүй засагийн газар хоёрыг яанадаа.Уг нь ерөнхийлэгч сүрхий хатуу сануулсанч тэд тоосонгүй.