Дуайт Ховард Монголд дахин зочлохоо тэсч ядан хүлээж байна
- 2012-02-08
- Спорт
- 0
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Орландо Мэжик” багийн
супер од Дуайт Ховард багуудын менежерүүдийн дунд явуулсан санал
асуулгаар энэ оны шилдэг хүчний довтлогчоор тодорсон.
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Орландо Мэжик” багийн супер од Дуайт Ховард багуудын менежерүүдийн дунд явуулсан санал асуулгаар энэ оны шилдэг хүчний довтлогчоор тодорсон. Түүний энэ баярыг хуваалцсан олон мэндчилгээ Д.Ховардад иржээ. Тэрхүү мэндчилгээнүүдээс Д.Ховард монголчуудын мэндчилгээнд тусгайлан зориулж “твиттер”-тээ хариу бичсэн байна. Тэрбээр “Монголчууд намайг дэмжиж байгаад би туйлын ихээр баярлаж байна.
Би Монгол Улсад дахин зочлохоо тэсч ядан хүлээж байгаа. Би монгол гэр бүлээ санаж байна. Та нартаа хайртай шүү” хэмээжээ. “Орландо”-гийн супер од санал асуулгад оролцогчдын 96.3 хувийн саналаар оны шилдэг болсон юм.
Р.ГОО
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
(183.81.169.2)
Wow Hurdan ireerei