Жүдочид 94 орноос гуравт бичигдлээ

Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн  холбооны “Их  дуулга”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.
Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн  холбооны “Их  дуулга”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.
“Бага дэлхийн  аварга”гэгддэг Парисын “Их дуулга”-ын эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кгын жинд ОУХМ С.НямОчир түрүүлж, Гавьяат тамирчин М.Бундмаа /эм, 52 кг/ мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /эр, 66 кг/, ОУХМ М.Уранцэцэг /эм, 48 кг/ нар хүрэл медаль хүртсэн юм.
Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр аваргалж, мөн тус жинд Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний хоёр дахь өдөр Парисын татамид зодоглосон Монголын бусад жүдочдын тухайд хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Ийнхүү чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээнээс Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 94 орноос гуравдугаар байрт бичигджээ. Жүдочдын да раагийн тэмцээн “Дэлхийн цом” байх болно.
Хоёрдугаар сарын 11, 12-нд буюу ирэх бямба, ням гаригт эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Унгарын нийслэл Будапешт хотноо болох бол эрчүүд Австрийн Обервартад зодоглоно.

Р.ГОО

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)