Нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилж байна

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 16, 17, 18-нд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08:00-22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
Баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)