“Цодгор хүү” УАШТ эхэллээ
- 2012-02-08
- Спорт
- 0
Монголын хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, тэдний авьяас
чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж, ирээдүйн мастеруудыг
бэлтгэх зорилготой зохион байгуулагдаж буй өсвөрийн шатарчдын аварга
шалгаруулах “Цодгор хүү” УАШТ эхэллээ.
Монголын хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, тэдний авьяас чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой зохион байгуулагдаж буй өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү” УАШТ эхэллээ. Тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазар, Монгол туургатны шатрын холбоо, МХО хамтран зохион явуулж байна. Энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутгаас тамирчид түлхүү оролцож, 21 аймаг, нийслэлийн дүүргээс нийт 160 тамирчид оюун ухаанаа сорьж буй аж. Тамирчид 7-9 насны эрэгтэй, эмэгтэй, 10-11 насны эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд өрсөлдөнө.
Тус тэмцээнийг нийт зургаан шүүгч шүүх ба ерөнхий шүүгчээр ОУМ Ж. Лхагваа ажиллана. “Цодгор хүү” шатрын УАШТ-ийг МУ-ын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсан санаачлан зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнийг түүний гэр бүл ивээн тэтгэж байна. Шатарчид нийт 7-9 өрөг тоглож аваргуудаа тодруулах юм. Шилдгүүд маргааш тодорно.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)