“Монгол бөх Гиннест” ном худалдаанд гарлаа

2011 оны намрын шаргал наран ээсэн өдрүүдэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугларсан 6012 хүчит бөхчүүд есөн өдөр барилдаж 13 даваагаар аваргаа тодруулсан.
2011 оны намрын шаргал наран ээсэн өдрүүдэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугларсан 6012 хүчит бөхчүүд есөн өдөр барилдаж 13 даваагаар аваргаа тодруулсан.
Их эзэн Чингисийн үеэс улбаатай Монгол бөх монголоороо овоглогдон үлдэж дэлхийд алдартай “Гиннес”-ийн номд мөнхрөх түүхэн барилдаанд Далай даян дархан аварга Б.БатЭрдэнэ, аварга О.Балжинням, Даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат нарын тэргүүтэй улсын цолтой 200 гаруй бөх зодоглосон билээ.
Монгол бөхийг “Гиннес”- ийн номд мөнхөлсөн түүхт барилдааны нэгийн даваанаас эхлэн үзүүр, түрүүний бөх тодрох тэр дахин давтагдашгүй ховор агшинг багтаасан “Монгол бөх Гиннест” ном саяхан худалдаанд гарлаа. Гэрэл зургийн дорвитойхон энэ ховор бүтээлийг Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зураг сонирхогч Ч.Ганбат, Бээжингийн олимпийн аварга “Түвшин” сангийн ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар хамтран бүтээжээ.
“Монгол бөх Гиннест” ном монголын бөх сонирхогч түмний таашаалд нийцсэн бөхийн босоо цагаан хийморийг өргөсөн урлагийн бүтээл болжээ.

Р.ГОО

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)