Улаанцутгалангийн мөсөнд авирна
- 2012-02-10
- Спорт
- 0
Монголын уулын хөтөчдийн холбооноос “MCS Coca-Cola” компанийн дэмжлэгтэйгээр мөсөнд авирагчдын анхдугаар цугларалтыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Цугларалтын хүрээнд экстрим спортынхон Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах аж.
Сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй “ice climbing” буюу мөсөнд авирах спорт Монголдоо шинэлэг зүйл юм. Тиймдээ ч Монголын уулын спорт сонирхогчдоос бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг эх орондоо анх удаа мөсөнд авирах аялал зохион байгуулж буй нь энэ юм.
“Эверестийн баатар” Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан тус багийнхан Улаанцутгалан хүрхрээний 22 метр өндөр, эгц босоо мөсөнд авиралт хийх ажээ. Мөн энэ үеэр тэмцээн, уралдаан зохион байгуулж, мөсөнд авирагчдад сургалт явуулах юм байна. Амь насаараа дэнчин тавьж, зөвхөн байгальтай, уул хадтай “тэмцэлддэг” уулын спортынхондоо амжилт хүсье

Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (3)
(202.179.10.102)
ene sportoor yamarch nasni hvmvvs hicheelelj bolno shvv sport awiraltin holboo
ankaa (202.179.10.102)
awiralt saihan bsan shvv oshoo ahdaa bolon mcs -iin hamt olond bayrllaa
hanga (202.179.7.39)
tiin2 ma harhorin sumand boonooroo ywj bsiishde bduul awirchhd ywj bsiin bn kkk