Сирийн тусгай албаны цуваа отолтод өртөв

Террорын эсрэг гэх тусгай албанй цуваанд Сирийн босогчид довтлох үеэр долоон цэрэг алагджээ.

Террорын эсрэг гэх тусгай албанй цуваанд Сирийн босогчид довтлох үеэр долоон цэрэг алагджээ. Тус орны хойд нутгийн Идлиб мужийн Маарет аль-Номан  хотын ойролцоо цэргийнхний цувааны 40 орчим машинд босогчид довтолсон байв. Тэд Засгийн газрын армийн нэг танкийг сөнөөжээ. 

Цэргийнхэн хэдэн цагийн турш буудалцаан хийж байж довтолгооныг няцаасан байна. Сөрөг хүчний талд орсон цэргийнхэн уг довтолгооныг хийсэн байж магадгүй ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)