Таеквондогийн тамирчид алт, мөнгө, хүрэл цомын эзэн боллоо
- 2012-02-13
- Спорт
- 0
Азийн хотуудын дунд зохиогддог “Алтан цом” тэмцээн энэ сарын 4,5-ны өдрүүдэд Хонконгд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд БНХАУ, Малайз, Сингапур, Таивань, Макао, Монгол зэрэг улсын тамирчид өрсөлдсөн байна. Манай улсаас Таеквондогийн холбооны баг тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд хүчээ сорьсноос 58 кг-ын жинд хүч сорьсон Дорнод аймгийн Матад сумын тамирчин Д.Даш ням эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчинг 9:6 харьцаагаар ялж, алтан медалийн төлөөх тоглолтдоо өрсөлдөгчөө буулган авснаар цомын эзэн болжээ.
Тэрбээр медалийн төлөөх тоглолтдоо Хонконгийн тамирчинтай учраа таарч 12:12 харьцаатайгаа тэнцэж нэмэлт цагт илүүрхэн өрсөлдөгчөө буулган авсан байна. Мөн “Арслан” клубийн тамирчин С.Янжинлхам 49 кг-ын жинд өрсөлдөж гурван тойрогт аваргалснаар цомын эзэн болов.
Өсвөр үеийн ангилалд хүч үзсэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын тамирчин М.Мөнх-Эрдэнэ Макао, Таивань, БНХАУ-ын тамирчдыг ялж аваргын төлөө Хонконгийн тамирчинд оноогоор ялагдаж мөнгөн цомын эзэн болжээ. Харин хүрэл цомоор эзнээр Говь-Алтай аймгийн “Алтайн барс” клубийн тамирчин С.Ханбүргэд, Зүүнхараа хотын тамирчин С.Нямсүрэн нар тус тус шалгарсан байна. Ийнхүү манай улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)