С.Батболд: Төсвийн бүх байгууллага нэг дор төвлөрөх нь эрсдэлтэй

Хотын төвд “Дүнжингарав”, “Мишээл” зэрэг үйлчилгээний хэдэн төвийг үлдээж, удирдлагын чиг үүрэгтэй байгууллагууд бүгд нүүнэ. Ингэснээр “Хангарьд”, хуучин Улаанбаатар банкны барилга гэсэн хоёр байранд байрлаж буй хотын захиргааныхан Яармагийн дэнж рүү нүүхээр ярилцаж байна. Харин дээрх хоёр байрыг сулласнаар ИТХ- аас зөвшөөрөл авч, арилжааны байгууллагад худалдаж олсон орлогоороо шинэ байраа барихаар тооцож байгаа аж. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолсон юм. Хотын захиргааг ингэж нүүлгэх нь үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой гэдгийг тэрбээр хэлсэн. Учир нь “Улаанбаатар хотод, тэр дундаа Бага тойруу орчимд Монгол Улсын бүх засаг захиргааны төв байгууллага төвлөрч байна. Аливаа эрсдэл, байгалийн гамшгийн үед бүгд нэг дороо байрлах нь аюултай” хэмээн тайлбарлалаа. Хотын төвийг Яармаг руу нүүлгэхээр шийдээд буйн шалтгаан нь тэнд суурьшлын бүс байхгүй, дэд бүтэц нь шийдэгдсэн учраас давуу тал болж байгааг ч хотын дарга хэлжээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцэд хөрөнгө зарахгүйгээр шууд байрших боломжтой учраас ийнхүү шийдвэр гаргаад байгаа ажээ.

М.ӨЛЗИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)