Номын тэмдэглэл: Анна Каренина

Аливаа зохиолыг унших нас гэж байдаг юм шигээ. Энэхүү зохиолыг нэлээн хэдэн жилийн өмнө унших гээд оролдсон боловч яагаад ч юм "унших нас" минь биш байна гээд хойш тавьж билээ. Эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, мөн хайрлуулж үзээгүй 20 насанд бол үнэндээ сонирхолгүй сэдэв л дээ. Харин 25 насанд бол өөр хэрэг шүү. Тиймээс саяхан Лев Толстойн "Анна Каренина" зохиолыг дахин "барьж авч" уншиж дуусгалаа.
 
Яагаад ч юм энэхүү зохиолыг уншиж эхлэхийн өмнө би "Анна нөхрөөсөө салан Вронскийг сонгосон ч, эцэс сүүлд нь Вронский Аннад сэтгэлгүй болж, Аннаг амиа хорлоход хүргэдэг. Магадгүй Аннагийн хувьд нөхрөөсөө салахгүй байсан нь хэдийн уйтгартай амьдрал ч хамгийн зөв шийдвэр байх байж" гэсэн бодолтой байсан юм. Хаанаасаа ч ийм дүгнэлт гаргаад ирсэн юм бүү мэд. Харин зохиолыг уншиж дуусахад энэхүү дүгнэлт эрс өөрчлөгдсөн шүү.
 
Лев Толстой ер нь л энэхүү зохиолдоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийтлэг дүр төрхийг гаргасан юм шиг ээ. Аннагийн нөхөр АЛЕКСЕЙ бол төрийн албаны өндөр хэргэмтэн, мөн дээдсийн хүрээлэнд нэр нөлөө ихтэй, баян чинээлэг нэгэн. Гаднаас нь харвал эмэгтэй хүн бүрийн мөрөөдөх л амьдрал. Одоогийнхоор бол Ордонд ажиллаж, Зайсанд амьдардаг нэр нөлөө бүхий сэхээтэн.
 
Харин Аннагийн хайртай залуу ВРОНСКИЙ бол дур булаам, өөртөө итгэлтэй, цэргийн албаны залуухан офицер. Одоогийнхоор бол гадаадад сургууль төгссөн, ирээдүйд өсөж дэвших царайлаг залуу л гэсэн үг.
 
Аннагийн төрсөн ах СТИВА бол тийм ч ухаалаг биш, гэхдээ хүмүүстэй их нийцтэй харьцдаг, тогтсон ажил төрөлтэй ч ууж наргих дуртай нэгэн. Эхнэрээ хуурдаг ч эхнэрээсээ хэзээ ч салахгүй. Одоогийнхоор бол оройтож гэртээ харьдаг, сарын цалингийнхаа ихэнхийг пааб ресторанд зарцуулж, эхнэрээсээ нууцаар уулзсан өнөөх бүсгүйчүүдээ найзууддаа сайрхаж ярьдаг залуучуудын төлөөлөл юм.
 
Харин ЛЕВИН бол энэхүү зохиолд Аннатай эн зэрэгцэхээр чухал дүр. Даруухан, үг дуу цөөтэй, тийм ч царайлаг биш, хөдөөд тосгонд амьдардаг. Өөрийн гэсэн аж ахуйтай бөгөөд түүнээсээ чамлахааргүй орлого олчихдог. За бараг одоогийнхоор бол тийм ч анхааралд өртөхөөргүй даруухан нэгэн. Ингээд бодохоор эмэгтэй хүн бүрийн амьдралд ийм эрчүүд дайралддаггүй гэж үү? Би тийм л гэж хариулна. Эмэгтэйчүүд эдгээр сонголтын дунд эргэлзэн, эцэс сүүлд нь эдгээр сонголтын аль нэгийг л сонгосон байдаг шүү дээ.
 
Харин зохиолд эмэгтэй дүрүүд ямар сонголт хийдэг вэ? АННА бол өвгөн Толстойн дүрсэлснээр бол жинхэнэ төгс эмэгтэй. Ялдам, өөртөө итгэлтэй, хэнтэй ч зөв харьцчихдаг, мөн хөөрхөн нэг хүүтэй. Ер нь бол эрэгтэй хүн бүрийн мөрөөдөх тийм л эмэгтэй. Гэхдээ Анна Вронскийтэй уулзах хүртэл нөхөртөө хайргүй гэдгээ мэддэггүй байсан. Түүний амьдрал яг л бусад хүмүүс түүний амьдралыг хэрхэн дүгнэдэг шигээр л өнгөрдөг байжээ. Бид хааяа үнэтэй машинд суусан хээнцэр хосуудыг хараад тэд хэчнээн жаргалтай амьдардаг болоо, учир нь тэдэнд дутагдах гачигдах зүйл байхгүй шүү дээ хэмээн дотроо бодоцгоодог. Магадгүй тэд бидний бодсончлон тийм ч аз жаргалгүй байж болох шүү дээ. Гэтэл нэг л өдөр Аннагийн урьд хоёр хэцүү сонголт тулгарав. Нэг талд нь нэртэй төртэй, бусдын хувьд аз жаргалтай гэж хэлэгдэхээр амьдрал, нөгөө талд нь гутамшигтай ч өөрийнхөө хувьд аз жаргалтай гэж мэдрэгдэхээр амьдрал. Анна хоёр дахийг нь сонгоно. За ингээд Аннагийн тухай түр азная.
 
ДОЛЛИ бол Аннагийн ах Стивагийн эхнэр. Тэд гэр бүл болоод олон хүүхэдтэй болжээ. Уг нь Долли хүмүүжилтэй, боловсролтой охин байжээ. Аав нь сурвалжилт гаралт вантан. Франц, англи хэлээр ярьж, төгөлдөр хуур тоглож өссөн Доллид мөрөөдөл байсан. Харин одоо зүгээр л гэрийн эзэгтэй. Гэртээ хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх гэж өдрийн ихэнхийг зарцуулна. Өглөө ажилдаа гарах нөхрөө гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байна гэж ойлгоно. Харин нөхөр нь өөрийг нь хуурахыг анх удаа мэдээд сэтгэлээр ихэд унадаг. Харин Стива ингэж их сэтгэлээр унаж, уурлаж байгаад гайхна. Учир нь түүний хувьд эхнэр бол эхнэр, амраг бол амраг. Үүнийг ойлгомоор юм гэж эхнэрээ дотроо гоочлох аястай. Харин Долли нөхөртөө их итгэнэ. Эхний хууралтыг хүүхдүүдээ бодон уучилсан ч Стивагийн байдал хэзээ ч засрахгүй шинжтэй. Эвлэрэхдээ гуйж гувшиж байсан тэрбээр одоо ч гэсэн цэнгээний газрын бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь их. Долли энэхүү хууралт бүхнийг анхных шигээ хүлээж авахаа хэдийн больж байх ёстой зүйл шиг л бодно.
 
КИТИ бол ирээдүйн эр нөхрөө хайж буй дур булаам залуухан бүсгүй. Түүний хувьд царайлаг Вронский, дүнсгэр Левин гэсэн хоёр сонголт тулгардаг. Кити эхний сонголтонд татагдах авч хоёр дахийг нь сайн хүн учир гомдоож болохгүй хэмээн өөртэйгөө зөрчилдөнө. Гэсэн ч тэр Вронскийг сонгодог. Харин Левин татгалзсан хариу өгнө. Харамсалтай нь Вронский Аннад сэтгэлтэй болдог. Хожим Кити сонголтгүй болсон учраас л Левинг сонгодог. Гэхдээ тэд аз жаргалтай амьдарна.
 
Дээдсийн хүрээлэнд нэр нөлөөгүй болсон Анна Вронскийтой жаргалтай амьдрах ч нөхрөөсөө албан ёсоор гэр бүл салаагүй л байв. Тэд өхөөрдөм хөөрхөн охинтой болсон ч охиноо өөрийнхөө овгоор нэрлэж чадахгүй байгаад Вронскийгийн урам хугарна. Энэ бүхнийг Анна өөрт нь хайргүй болчихсон мэтээр ойлгоно. Ингээд энэ бодол нь өөрийг нь улам эзэмдэж галт тэрэгний буудал дээр амиа хорлоход хүргэдэг. Үнэндээ Вронский Аннад ухаангүй хайртай байсан билээ.

 

Ингээд бодохоор миний танил ихэнх бүсгүйчүүдийн дунд олон олон Анна, олон олон Долли, Кити байсан. Миний найз, мөн таньдаг эрчүүдийн ихэнх нь л Алексей, Вронский, Стива, Левин юм шиг санагдах юм. Сонголтыг хэрхэн хийх нь бид бүгдээс л шалтгаалах мэт. Заримдаа ямар ч сонголтгүй байх нь амар юм шигээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • Hongjoo (64.119.17.113)

    2021-11-20

    Энэ хүн дүрүүдийн онцлогийг сайхан цэгцтэй, товчхон тайлбарлаж, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ сөрөг комментууд бичсэн хүмүүс юу уншиж, ойлгочхоод хүн гоочлоод байдаг байна?? Эвлэгхэн бичсэн тэмдэглэлд тань баярлалаа. Амжилт!

  • Сонин юм (202.131.231.83)

    2018-04-06

    20 насандаа уншаад ойлгоогүй гэнэ үү, би наад зохиолыг чинь 15 нас хүрээчгүй байхдаа угшсан, одоо 50 гарсан, одоо болтол унших дуртай, тэр үедээ номондоо ороод Анна шигл байлаа, ойлгож уншаач, сайхан зохиол 30,40 жил ч санаанаас гардаггүй, сэтгэл баясгаж байдгийн. тэнэг юм бичих юмаа, одоо л ойлгож байгаа нь энэ үү.

  • Уншигч (122.201.20.195)

    2018-04-06

    Тун дажгүй бичсэн байна. Дахиад 10 жилийн дараа уншаарай. шаал өөр өнцгөөс харна шүү. Тэгээд дахиад л 10 жилийн дахин унш. Бас л өөр шүү

  • albaker (93.65.89.201)

    2018-04-06

    Баярын цагдаагийнхан миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

  • (172.58.43.27)

    2018-04-06

    Shuudertsetsegiig unshdag hun yaj oilgoh ve.

  • Иргэн (92.6.45.199)

    2018-04-06

    Юу биччихсэн юм бэ? Аугаа зохиолыг зөнгөөр нь орхи дүү минь чиний оролдох сэдэв биш.

  • Zochin (59.153.112.203)

    2018-04-05

    Nadad bas tohioldood bnaa

  • Zulaa (66.181.190.88)

    2018-04-05

    Сайн бичсэн байна шүү. Бүсгүй хүн байхаа.

  • (64.119.26.169)

    2018-04-05

    sonirxoltoi yum.Bayarlalaa