“Оюу Толгой” ХХК ажиллагсдаа хөдөлгөөний дутагдлаас үүдсэн өвчлөлөөс сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

- Оюу Толгой компани ЭМШУИС-тай хамтран судалгаа хийж байна –
- Оюу Толгой компани ЭМШУИС-тай хамтран судалгаа хийж байна –
“Оюу Толгой” компани “Улаанбаатар” оффисынхоо ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагд лаас үүдэлтэй зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор ЭМШУИС-тай хамтран суурь судалгаа хийж байна.
Аливаа оффисын ажилтнууд хөдөлгөөн багатай, суудлын ажил хийдгээс зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл өндөр байдаг.
Эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсад хөдөлгөөний дутагдлаас үүдсэн өвчин, тэр дундаа зүрх судасны өвчлөл их байгаа юм. Тодруулбал, зүрх судасны өвчлөл нь халдварт бус өвчнөөс үүдсэн нас баралт болон нийт өвчний үзүүлэлтэд эхний байрт бичигддэг байна.

 “Оюу Толгой” компанийн Улаанбаатар дахь оффист өнөөдрийн байдлаар 800 гаруй хүн ажиллаж буй. Компанийн зүгээс ажиллагсаддаа зориулсан спор тын арга хэмжээнүүдийг “Оюу Толгой”-н Спорт клубтэй хамтран зохион бай гуул даг. Харин дээрх судалгааг хийж дууссаны дараа ажиллагсдаа хөдөл гөөний дутагдлаас сэргийлэх нэг жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж хэрэг жүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгааны дүнд үндэслэн спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Судалгааны явцад зүрх судасны өвчлөлийн эрсдлийн төвшнийг дав хар тодруулах юм. Ингэснээр ажиллагс дынхаа эрүүл мэндийн мэдлэг, ханд лагыг дээш лүүлэх, хөдөлгөөний дутаг дал, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой. “Оюу Толгой” компани цаашид ЭМШУИСтай  хамтран ажиллаж, эрүүл мэндийн чиглэлээрх судалгаагаа үргэлж лүүлэхийн зэрэгцээ түүнд тулгуурлан тодорхой арга хэмжээ авах хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Энэ бүхэн нь Монголын эрүүл мэндийн салбарт “Оюу Толгой” компанийн зүгээс хувь нэмрээ оруулж, ажиллагсдынхаа болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
www.ot.mn цахим хуудсаар зочилно уу.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)