“Бүх шатанд хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай”

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийж байгаа билээ. Энэ удаа Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзлаа. Баянзүрх дүүрэг 28 хороотой, хүн амын нягтаршил ихтэй гээд Улаанбаатар хотын чухал дүүргийн нэг юм. Тиймээс төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, гарсан шийдвэрийг хороодын Засаг дарга нарт танилцуулах, нэгдсэн нэг чиглэлтэй болох зорилгоор төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хороодын Засаг дарга нартай нягт хамтран ажиллуулж байгаа юм. Хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог сайжруулах зорилгоор хийгдэж байгаа энэ ажил өндөр үр дүнтэй байна гэж дүгнэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэй хамгийн ойр харилцдаг хорооны Засаг дарга бол ажилдаа хамгийн хариуцлагатай ханддаг хүн байх ёстой. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Тэгэхээр бүх шатанд хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Энэ зорилтыг бид хэрэгжүүлж ажиллах болно. Тэгэхээр хороодын Засаг дарга нар ажлын байран дээрх хариуцлагаа ухамсарлаж төрийн байгууллагатай уялдаа холбоогоо сайжруулж хариуцлага гэдгийг ажилдаа хэвшүүлж, хэрэгжүүлж ажиллаарай” гэв.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Дүнжингарав” төв, Чингэлтэй дүүрэгт “Оргил” худалдааны төв, Хан-уул дүүрэгт “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүрэгт “Драгон” гэсэн нэгдсэн төвөөр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч байгаа. Эдгээр төвд ирсэн өргөдөл гомдлын 55.2 хувь нь хороо болон хорооны Засаг дарга нарын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл эзэлж байна. Тухайлбал, 31.3 хувь нь хорооны үйл ажиллагаа муу, төрийн албан хаагчид иргэдэд мэдээлэл дутуу өгөх, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, иргэдтэй харилцах харилцаа муу, хорооны үйл ажиллагаа жигд түргэн шуурхай биш зэрэг гомдлууд эзэлжээ. Харин хорооны Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой гомдол 23.9 хувь байна. Нийслэлийн төр захиргааны удирдах албан тушаалтнууд хороодын Засаг дарга нартай хамтран ажиллах нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах үр дүнтэй гэж үзэж байна. Хороонд гарсан ямарваа нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, иргэдийн цаг завыг алдагдуулж дүүрэг нийслэл гэж цаг алдахгүй байх боломжтой болох юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (112.72.14.83)

    2018-04-08

    За хө Су.Батболдоо юу л хийгээд жаахан мунгинаад байнадаа. Гарсан шийдвэрүүд чинь гацаал зогсоол, илүү дэмий хөрөнгө мөнгө үрээд л нэгэнт хийсэн зүйлийг нураачихаал буцааж барих гээд ч байгаа юм уу нэгл биш байнашүү. Жаахан уужуу тайван урт бодолтой байж буурьтайхан хөдлөхгүй бол хотынхоо иргэдэд гологдоод Батүүлийг санагалзах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна шүү. ИХ-тайгаа хамтран чамбайхан ажиллахыг таниас хүсье. ӨӨрийг чинь дэмжсэн нөхдийнхөө итгэлийг дааж ажиллаарай.

  • (73.59.56.146)

    2018-04-08

    Үхсэн баас өндөржүүлэх хэрэгтэй ч гэх шиг. Байхгүй юмыг яаж өндөржүүлдэг юм мал аа