ОУХМ Э.Халиунболд Америкт бэлтгэлээ хийж байна

Мотоциклийн бартаат замын ДАШТ ирэх есдүгээр сарын 24,25-нд Бельги Улсад болно. Мөн мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тамирчдыг хүлээж байгаа юм.
    Мотоциклийн бартаат замын ДАШТ ирэх есдүгээр сарын 24,25-нд Бельги Улсад болно. Мөн мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тамирчдыг хүлээж байгаа юм. Эдгээр уралдаан тэмцээнд манай тамирчид эртнээс бэлтгэлээ базааж эхэлжээ. ОУХМ Э.Халиунболд тэмцээний бэлтгэлээ АНУ-д хийж байгаа аж. Автомашин, мотоциклийн холын зайн ралли уралдаан ирэх наймдугаар сарын 20-25-нд Монгол-ОХУ, Буриадын нутгаар дамжин зохиогдохоор болжээ. Раллиг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Бээжин хотноо болсон бөгөөд МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх оролцсон байна. Ингээд мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг танилцуулъя. 
I шат: III.24-25 Филиппин улс, Пуэрто Принцеса хот
 II шат: IV.25-26 Малайз улс, Теренгану хот
 III шат: V.15-16 Индонези улс, Сурабаяа хот
 IV шат: VI.8-10 Монгол Улс, Улаанбаатар
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)